Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 12 дугаар сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Цахир, Өлзийт сумдын нутгаар 20,1-24,1 градус, Эрдэнэбулган, Булган, Төвшрүүлэх, Жаргалант, Цэцэрлэг сумдын нутгаар 10,5-12,7 градус, бусад сумдын нутгаар 15,0 -19,9 градус хүйтэн байлаа. Агаарт өдөртөө Төвшрүүлэх, Эрдэнэбулган сумдын нутгаар 1-2 градус дулаан, Тариат, Цахир, Өлзийт, Өгийнуур, Хашаат сумдын нутгаар 6,0-10,0 градус, бусад сумдын нутгаар 1-4 градус хүйтэн байсан байна. Агаарт шөнөдөө Өгийнуур, Өлзийт сумдын нутгаар 41,0-42,0 градус, Жаргалант, Цэцэрлэг, Эрдэнэбулган сумдын нутгаар 26,0-28,0 градус, бусад сумдын нутгаар 32,0-38,0 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, Өлзийт, Өгийнуур, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 20,0 - 23,0 градус, бусад сумдын нутгаар 14,0-19,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган, Төвшрүүлэх сумдын нутгаар 4,0-5,0 градус дулаан, бусад сумдын нутгаар 2,0-7,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө Өлзийт, Өгийнуур, Чулуут сумдын нутгаар 40,1-43,0 градус , бусад сумдын нутгаар 34,0-39,0 градус хүйтэн байсан байна
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1-2 удаа цас орсон байлаа. Нийт нутгаар 0,7-3,2 мм тунадас орсон байв.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 6-14 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар түр зуур секундэт 14 метр хүрсэн байна. 10 м/с–ээс их салхитай өдөр ӨндөрУлаан, Хайрхан, Чулуут, Хашаат, Цахир сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1-7 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ сарын 31 -ны байдлаар сумын төвийн ойролцоо хэмжсэн цасны мэдээгээр аймгийн нийт нутгаар цастай байна. Цасны дундаж зузаан Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хайрхан сумдын нутгаар 15-21 см, Цахир, Тариат, Хангай, Өгийнуур, Жаргалант сумдын нутгаар 12-14см, бусад сумдын нутгаар 5-10 см, цасны дундаж нягт Эрдэнэбулган, Цэцэрлэг сумдын нутгаар 0,09-0,15 г/см3 , Тариат, Цахир, Эрдэнэмандал сумдын нутгаар 0,23-0,29 г/см3 , бусад сумдын нутгаар 0,16-0,22 г/см3 байлаа.
Цаг хүндэрсэн үеийн цасны нэмэлт ажиглалтын мэдээгээр Эрдэнэмандал сумын нутгаар цасны дундаж зузаан 20 -37 см, дундаж нягт 0,20 -0,29 г/см3 , Цэцэрлэг сумын нутгаар цасны дундаж зузаан 12 -20 см, дундаж нягт 0,20 -0,26 г/см3 байсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, отор нүүдэл хийх зэрэг ажлууд явагдаж байна. Энэ сарын 31-ний байдлаар аймгийн нийт нутгаар өдөр шөнийн темпертурын хэлбэлзлэл ихтэй, агаарын дундаж температур олон жилийн дунджаас нийт нутгаар хүйтэн, шөнөдөө агаарт 30,0-42,0 градус, хөрсөнд 34,0 – 43,0 градус хүрч хүйтэрч, цас ихтэй байгаа нь өвөлжилтийн байдлыг хүндрүүж байна. Малын усан хангамж аймгийн нийт нутгаар дунд байсан байна.
Архангай УЦУОШТ-ийн ХААЦУ-ын салбар